ОЁДЛЫН БОГИНО ХУГАЦААНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс бизнес эрхлэгчдийг дэмжих, хувийн бизнесээ өргөжүүлэхэд чиглэсэн “Оёдлын богино хугацааны эрчимжүүлсэн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд оролцогчид дараах сэдвүүдээр онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшлээ.
Үүнд: ✔️ Хувцасны загвар зохион бүтээлт
✔️ Биеэс хэмжээ авах арга, дадлага
✔️ Суурь үлгэр зохион бүтээлт, загварчилгаа, дадлага, оёдол
✔️ Ханцуйны суурь зохион бүтээлт , загварчилгаа
✔️ Пиджакны суурь үлгэр зохион бүтээлт , загварчилгаа
✔️ Танаас шилжүүлэх арга
✔️ Хоёр оёдолт ханцуйны зохион бүтээлт
✔️ Захны зохион бүтээлт (босоо зах, пиджак хэлбэрийн зах)
✔️ Өмдний зохион бүтээлт, дадлага, оёдол
✔️ Ханцуйны загварчилгаа
✔️ Монгол дээлний суурь үлгэр зохион бүтээлт, дадлага
Сургалтыг "СИТИ" Их сургуулийн багш, магистр, хувцасны загвар зохион бүтээгч, технологич, хувцас үйлдвэрлэл,
оёдлын салбарын Мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Алтанхайч удирдан явууллаа.
Оролцогчдодоо цаашдын ажил үйлс, бизнесийн хөгжилд нь өндөр амжилт хүсье.