+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Хамтын ажиллагаа өргөжүүлэх өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
  • Хамтын ажиллагаа өргөжүүлэх өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

    Хамтын ажиллагаа өргөжүүлэх өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

    Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх өдөрлөг-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр оролцогчид харилцан танилцаж, туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, холбоо харилцаагаа бэхжүүлэх үр дүнтэй уулзалт боллоо.

    Арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Х. Ууганбаяр төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон 2026 оны товч төлөвлөгөөг үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцууллаа. Мөн сургагч багш Д. Анхбаяр “Бизнесээ өргөжүүлэх боломж” сэдвээр сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэх, зах зээлийн боломжийг зөв ашиглах, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, зөвлөмж хүргэлээ.

    Энэхүү өдөрлөг нь үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

    Түгээх
    Ангилал