+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Судалгааны тайлан
  • Судалгааны тайлан

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛ АСУУЛГА

    Судалгааны зорилго

    • Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс үндэсний бүтээгдэхүүнээ дотоодын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэхэд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлийг тодорхойлох, бодлогын түвшинд шийдвэр гаргах суурь мэдээлэл бэлтгэх.
    • “Made in Mongolia” нэрийн борлуулалтын цэг буюу дүүргийн үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий тусгай бүс байгуулах шаардлага, хамтын оролцоо, чадавхийг үнэлэхэд оршино.

    Гол санаа

     

    • “Монголын сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийн барааг ялгаварлалгүйгээр, урт хугацаанд, тусгай хэсэг гаргаж байрлуулах үүрэгтэй байх бодлого, стандарт шаардлагатай байна.”
    • Үндэсний бүтээгдэхүүний борлуулалтын минимум хувь-ийг (жишээ нь нийт барааны 30%) хуваарилах журам гаргах
    • “Made in Mongolia” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнд зориулсан тусгай бүс, хөнгөлөлттэй нөхцөл
    • Төрөөс сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарсан маркетингийн дэмжлэгийн сан байгуулах
    • Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа хасах, буцаах нөхцөлд татан буулгах шалгуур ил тод байх журмыг хэрэгжүүлэх

    Судалгааны үндсэн асуултууд

    • Та ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
    • Танай бүтээгдэхүүн аль сүлжээ дэлгүүрүүдэд байрладаг вэ?
    • Борлуулалтад нөлөөлж буй гол саад юу вэ?
    • Сүлжээ дэлгүүрүүдтэй ажиллахад хамгийн хүнд асуудал юу вэ?
    • (жишээ нь: лангуу түрээс, байрлал, хураамж, буцаалт, маркетингийн зардал, хандлага гэх мэт)
    • Гадаадын импортын бараатай харьцуулахад үндэсний үйлдвэрлэгчдэд шударга нөхцөл бий юу?
    • Төрөөс ямар дэмжлэг, бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?

    Судалгааны аргачлал

     

    • Зорилтот бүлэг: Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй 50–100 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч
    • Хэлбэр: Google Form эсвэл цаасан асуулга
    • Анализ: Төвлөрсөн дүгнэлт, кейс жишээ, санал, тоон үзүүлэлт (хэдэн хувь нь “дэлгүүрээдэд бүтээгдээхүүнээ нийлүүлж чадаж байгаа” гэж үзэж байгаа гэх мэт)
    Түгээх
    Ангилал