+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Ажилтныг сонгон шалгаруулах журам
Ажилтныг сонгон шалгаруулах журам

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН

АЛБАН ХААГЧ, АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг шаардлага

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд (цаашид “Төв” гэх) ажиллах албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулахдаа дараах шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Дээд боловсролтой байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх
    (шаардлагатай албан тушаалд хамаарна);
  • Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;
  • Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан, эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн шийдвэртэй бол уг хугацаа дууссан байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх.

Хоёр. Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт

Сул орон тоог нөхөхдөө дараах эх үүсвэрээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулна:

  • Төрийн албан хаагч;
  • Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн;
  • Шаардлагатай тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах.

Сонгон шалгаруулалт нь ил тод, шударга, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулагдана.

Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг

Сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах материалыг цахимаар ирүүлнэ:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Цээж зураг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
    (гадаад улсад төгссөн бол баталгаат орчуулгатай);
  • Мэргэшүүлэх сургалтын гэрчилгээ;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа
    (e-Mongolia-аас авах);
  • Хөгжлийн бэрхшээлтэй бол холбогдох баримт;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
    (e-Mongolia-аас авах).

Дөрөв. Сонгон шалгаруулалтын үе шат

Сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:

  1. Баримт бичгийн шалгаруулалт
  2. Мэргэжлийн мэдлэг, ур чадварын шалгалт
  3. Ярилцлага
  4. Эцсийн үнэлгээ, шийдвэр гаргалт

Тав. Бусад

 

  • Сонгон шалгаруулалтын дүнг ил тод мэдээлнэ.
  • Шалгарсан иргэнд хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллуулн
Түгээх