ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг нь хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах ёс суртахууны үнэт зүйлс, хэм хэмжээний нийлбэр цогц юм.
- Ёс зүй нь нийгмийн харилцааг бүхэлд нь судалдаг шинжлэх ухааны салбар бөгөөд төрийн албан хаагч бүрийн үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөгдөнө.
- Аливаа албан тушаал нь өөрийн онцлогт тохирсон ёс зүйн шаардлагыг бий болгодог тул албан хаагч бүр тухайн шаардлагыг чанд сахин ажиллана.
Хоёр. Хууль, эрх зүйн үндэс
Энэхүү ёс зүйн дүрэм нь дараах хууль, эрх зүйн баримт бичигт үндэслэнэ:
- Монгол Улсын Үндсэн хууль
- Авлигын эсрэг хууль
- УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 95 дугаар зарлиг
- Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”
Гурав. Төрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс
3.1 Мэдлэгийг эрхэмлэх
- Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгтэй байх
- Мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэх
- Мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгч байдлыг хослуулах
3.2 Чадварыг эрхэмлэх
- Ажлыг үр дүнтэй, бүтээлч байдлаар гүйцэтгэх
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах
- Шинэлэг арга барил эзэмших
3.3 Хууль ёсыг эрхэмлэх
- Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахих
- Төрийн үйлчилгээг хуульд нийцүүлэн хүргэх
- Хараат бус, бие даасан байдлыг хангах
Дөрөв. Ёс зүйн зарчим
Төрийн албан хаагч нь дараах үндсэн зарчмыг баримтална:
- Шударга ёсны зарчим
- Хууль дээдлэх зарчим
- Тэгш байдлын зарчим
- Хариуцлага хүлээх зарчим
- Олон нийтэд үйлчлэх зарчим
Тав. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх хэм хэмжээ
5.1 Шударга ёсны хүрээнд
- Албан үүрэгтээ үнэнч байх
- Нийтийн ашиг сонирхлыг дээдлэх
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
- Хууль бус үйлдэлтэй эвлэршгүй байх
5.2 Хууль дээдлэх хүрээнд
- Төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хуульд захирагдах
- Үйл ажиллагаандаа хууль, журмыг мөрдөх
5.3 Тэгш байдлын хүрээнд
- Иргэн бүрт адил тэгш хандах
- Алагчлал, ялгаварлан гадуурхалтаас зайлсхийх
- Хамтын ажиллагааг эрхэмлэх
5.4 Хариуцлагын хүрээнд
- Ажлын гүйцэтгэл, үр дүнд бүрэн хариуцлага хүлээх
- Мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлэх
5.5 Олон нийтэд үйлчлэх хүрээнд
- Төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх
- Иргэдтэй соёлтой, хүндэтгэлтэй харилцах
- Байгууллагын нэр хүндийг эрхэмлэх
Зургаа. Бусад
- Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцно.
- Энэхүү дүрмийг Сүхбаатар дүүргийн ЖДҮДТ-ийн нийт албан хаагчид дагаж мөрдөнө.