+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Тэргүүлэх чиглэл
Тэргүүлэх чиглэл

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цогцоор нь дэмжих зорилтын хүрээнд дараах тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлнэ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийг зах зээлд гаргах чиглэлээр дотоод болон гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, үзэсгэлэн худалдаа, форум, бизнес уулзалт зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулан борлуулалтыг дэмжинэ. Мөн бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодлыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, дэмжлэг үзүүлнэ.

Брэнд хөгжүүлэлт, маркетингийн чиглэлээр үйлдвэрлэгчдийн брэндийн үнэ цэнэ, ялгарах онцлогийг тодорхойлох, зах зээлийн судалгаанд суурилсан маркетингийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Контент, сурталчилгаа, визуал шийдлийг хөгжүүлэх замаар бүтээгдэхүүний танигдах байдлыг нэмэгдүүлнэ.

Борлуулалтын шинэ суваг бий болгох чиглэлээр цахим болон уламжлалт худалдааг уялдуулсан олон сувгийн борлуулалтын системийг хөгжүүлж, нэрийн дэлгүүр, хамтын болон явуулын худалдаа, үзэсгэлэнгийн байнгын болон түр цэгүүдийг бий болгон өргөжүүлнэ.

Сургалт, зөвлөгөө, инкубацийн үйлчилгээний хүрээнд бизнесийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг зохион байгуулж, гарааны болон өсөлтийн шатны бизнесүүдийг инкубацийн хөтөлбөрөөр дэмжин, тогтвортой үйл ажиллагаанд шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Дүүргийн брэнд хөгжүүлэлтийн хүрээнд “Сүхбаатарт үйлдвэрлэв” нэгдсэн брэндийг хөгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, нэр хүнд, танигдах байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлнэ.

Түгээх