Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор дараах бүтэц, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
Төв нь ЖДҮ эрхлэгчдэд мэдээлэл, сургалт, зөвлөгөө, зах зээл, борлуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Энэ хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулах, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын боломжийг өргөжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Байгууллагын бүтэц нь удирдлага, хэрэгжилт, дэмжих чиг үүргийн уялдаа холбоог хангах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:
Захирал Хадбаатар Ууганбаяр – байгууллагын бодлого, стратеги, удирдлагыг хэрэгжүүлнэ director@sbd.sme.ub.gov.mn
Ерөнхий менежер Батбаатар Цэвээндорж – өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хангана admin@sbd.sme.ub.gov.mn
Маркетингийн менежер Энхтайван Жаргалтуяа – брэнд, сурталчилгаа, зах зээл, борлуулалтын чиглэлийг хариуцна marketing@sbd.sme.ub.gov.mn
Сургалтын менежер Чойжилсүрэн Тунгалаг – сургалт, зөвлөгөө, чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулна trainer@sbd.sme.ub.gov.mn
Зохион байгуулагч Даваахүү Анхзаяа – арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн зохион байгуулалтыг хариуцна info@sbd.sme.ub.gov.mn
Нягтлан бодогч Сүхбат Баяржаргал – санхүү, төсөв, тайлан, нягтлан бодох бүртгэлийг хариуцна bayarjargalsukhbat@gmail.com
Бичиг хэрэг, архив Лайханжав Мөнхжаргал – албан бичиг, баримт бичгийн бүртгэл, хадгалалт, архивыг хариуцна zulaxai@gmail.com
Дэмжих ажилтан В.Түвшинжаргал, Т.Чинзориг, М.Гансүх, Ш.Наранмандах /Жижүүр, үйлчлэгч/ – өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, дотоод зохион байгуулалтыг дэмжинэ