СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ТӨВИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн дотоод журам нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад хууль эрх зүйн актуудад нийцүүлэн боловсруулсан үндсэн баримт бичиг юм.
1.2. Байгууллагын дотоод журмыг СБД-ийн ЖДҮДТөв болон төвтэй гэрээ хийж, инкубац үйлчилгээ авч байгаа талууд дагаж мөрдөнө. Хэрэгжилтэнд талууд хамтын хяналтыг тавина.
1.3. Дотоод журмын зорилго нь:
Хоёр. Байгууллагын удирдлага, зохион байгуулалт
2.1.Удирдлагын бүтэц, зохион байгуулалт:
2.1.1. СБД-ийн ЖДҮДТөвийн үйл ажиллагааг төвийн захирал удирдана.
2.1.2. Төв нь маркетингийн алба, сургалтын алба, санхүүгийн албаар дамжуулан инкубаци үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллана.
2.1.3. Инкубаци үйлчилгээнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдөө төвд хандан үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөл байгуулж болно.
Гурав. Төвийн дотоод үйл ажиллагаа
3.1. Дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт:
3.1.1. Долоо хоног бүрийн Даваа–Баасан гаригт ажлын цаг: 06:00–21:00, цайны цаг: 13:00–15:00; Бямба, Ням гаригт: 08:00–18:00
3.1.2. Ажлын бус цагаар ажиллах шаардлагатай тохиолдолд урьдчилан мэдэгдэж, төвийн захирлын зөвшөөрлөөр ажиллана. /Ажлын өдөр 21:00–24:00, амралтын өдөр 21:00 хүртэл ажиллах боломжтой/
3.1.3. Жижүүр өдөр тутам өрөө бүрийн цоож, түлхүүрийг шалгаж тэмдэглэл хөтлөн, хоёр тал гарын үсэг зурж хүлээлцэнэ.
3.1.4. Үйлдвэрлэгчдийн хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулж, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хяналтанд авна.
3.1.5. Хөдөлмөрийн сахилга бат, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг ХАБ хариуцсан мэргэжилтэн зааварчилна.
3.1.6. Төвийн зөвшөөрөлгүй сургалт явуулах, зар сурталчилгаа гаргах, хаяг самбар наахыг хориглоно.
3.1.7. Үйлдвэрлэгчид ажлын өрөө, тасалгаанд хоол хийхгүй бөгөөд төвд байрлах амралтын өрөөг зөвхөн зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй. Амралтын өрөөнд зөвхөн халаах печ болон ус буцалгагч ашиглах боломжтой бөгөөд хэрэглэсэн эд зүйлсийг цэвэрхэн байлгах үүрэгтэй.
3.1.8. Нэгдсэн цэвэрлэгээний хуваарийг дагаж, өрөө, хана, таазны цэвэрлэгээг бүрэн хийж гүйцэтгэнэ.
3.1.9. Ажлын байрны ашиглалтын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх, архидан согтуурахыг хориглоно. Зөрчил гаргавал сахилгын арга хэмжээ авч, гэрээг цуцлах үндэслэл болно.
3.1.10. Үйлдвэрлэгчид төвөөс зохион байгуулж буй сургалт, хөтөлбөр, үзэсгэлэн, арга хэмжээнд заавал оролцох үүрэгтэй бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцална.
Дөрөв. Төлөвлөлт, тайлан, хяналт
4.1. Үйлдвэрлэгчид үйлдвэрлэл, үйл ажиллагааны 6 сарын төлөвлөгөөг гаргаж захиргаанд хүргэнэ.
4.2. Төлөвлөгөөний биелэлтийг төвийн захирал, маркетинг, сургалтын менежерт танилцуулж, үр дүнг тайлагнана.
Тав. Инкубаци үйлчилгээ үзүүлэх гэрээ, цуцлах, торгууль
5.1. Сонгон шалгаруулалтад тэнцсэн бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулна.
5.2. Гэрээ холбогдох хууль, эрх зүйн дагуу хүчин төгөлдөр болно.
5.3. Гэрээ цуцлах үндэслэлүүд:
5.4. Гэрээг цуцлах шийдвэрийг төвийн захирал гаргаж, дараагийн ээлжийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
5.5. Ажлын байр дур мэдэн шилжүүлсэн, ашиг орлогын хойноос хөөцөлдсөн тохиолдолд гэрээг цуцлана.
5.6. Цуцлагдсан тохиолдолд төвөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хадгална.
Зургаа. Эд хөрөнгийн хариуцлага
6.1. Өөрийн буруугаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
6.2. Эд хөрөнгийг хүлээлцэх акт үйлдэж, хүлээлгэн өгнө.
6.3. Эд хөрөнгийн хариуцлага, хохирлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
СБД-ийн ЖДҮД төвийн захиргаа